Өмдгүй Рианна

2015 оны 9 сарын 22

Рианна шиг олны танил, нэр алдартай хүнд хувцаслах дэг ёс үнэхээр хамааралгүй бололтой.

Өнгөрсөн амралтын өдрөөр Рианна баруун Холливуд дахь Hooray Henry шөнийн клубт спорт загварын хүрэм, углааштай л ирсэн байна.

Холливудынхантай хувцаслалт, хэв маягын талаар цэц булаалдаад нэмэргүй ч Рианнагийн тохиолдолд өмдөө мартсан нь ил байна. Гэхдээ дуучны үс нь аятайхан, нүүрний будаг нь ч арилаагүй байжээ.

Пумагийн цамц, углааш хоёроор эхээс төрсөн биеэ халхалсан энэ үзэгдлийг Рианнагийн хамтран ажиллаж байгаа брэндээ сурталчлах арга тактик гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй юм.

Дашрамд сонирхуулахад 27 настай  дуучин Рианна сүүлийн үед  өөрөөсөө 4 дүү реппер Травис Скотттой болзож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25339
0 эможи
keyboard_arrow_up