60 насны зөрүүтэй хосын гэрлэлт
Оросын ардын жүжигчин Иван Краско өөрийн шавь, оюутан 24 настай Наталья Шевельтэй өнгөрсөн лхагва гаригт Петербург хотноо гэрлэлтээ батлуулжээ.
Тэнгисийн цэргийн ёслолын хувцастай ирсэн жүжигчин хуримын цагаан даашинзтай сүйт бүсгүй хоёрыг бүртгэхийн өмнө нөхөр болох Краскогийн сэтгэл их хөдөлснөөс зочид түүнд валидол өгөхөөс аргагүй болжээ.
Жүжигчин Иван Краско үүний өмнө гурван удаа гэрлэж байсан, эхнэрүүд нь бүгд өөрөөс нь олон дүү байжээ. Хамгийн сүүлд 2001 онд Наталья Вельтэй гэрлэхэд тэрээр нөхрөөсөө 47 дүү байсан ч хоёр хүү гаргаж өгөөд 2011 онд салсан байна.
Харин өөрөөс нь 60 дүү энэ Наталья Шевель хоёр дахь удаагаа гэрлэж байгаа ба өмнөх нөхөр нь маш их хартай, түүнийг огт хайрладаггүй байсан гэнэ.
Орос зөвлөлтийн “Бүслэлт”, “Брестийн цайз” “Бид ирээдүйгээс ирсэн-2” зэрэг 100 гаруй кинонд тоглосон Ардын жүжигчин Краско энэ бүсгүйг Санкт-Петербургийн Хүмүүнлэгийн дээд сургуульд оюутан байхад нь лекц уншдаг байхдаа танилцаж, гэрлэх саналаа метронд өвдөг сөхрөн байж хэлсэн гэнэ.