Г.Хонгорзул шинэ хүнээ хоног тоолон хүлээж сууна

2014 оны 5 сарын 05

Манай хамтлаг дуучид тэр бүр дэлхийн томоохон тайзан дээр уригдаад байдаггүй. Дээр үед зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад л гадаадынханд шагшигдаж, энд тэндэхийн үйл ажиллагаанд уригдаж дууллаа гэлцдэг байсан. Тэгвэл өдгөө МУГЖ Г.Хонгорзул түүний шийрийг хатааж Нидердандын хатан хааны төрсөн өдөр, 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлт гээд дэлхийд алдартай томоохон үйл ажиллагаануудад уригдан оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа нэгэн. Түүнийг СУИС-д сурч байхад нь нэг нутаг нугынх гэдгээрээ далимдуулан ангийнх нь үүднээс салдаггүй байсан нэгэн хүү “Нутгаа санаж байна, буу халъя, хууч хөөрье” гэсээр байгаад дуучин бүсгүйг гэргийгээ болгосон гэдэг. Өдгөө хоёр хүүхдийн аав, ээж болоод байгаа аз жаргалтай амьдарч буй тэд удахгүй төрөх гурав дахь хүүхдээ хүлээж байгаа гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2527
0 эможи
keyboard_arrow_up