Дэд сайд асан Ж.Цолмонгийн охид машинд мөргүүлжээ
2015 оны 9 сарын 01
Өнгөрсөн баасан гаригт Гадаад хэргийн яамны ойролцоо хоёр явган зорчигч машинд мөргүүлсэн осол гарчээ. Тодруулбал, тэд Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонгийн охид юм байна.
Эх сурвалжийн мэдээллэж буйгаар, 18, 27 настай охид явган хүний гарцтай газраар зам гарч яваад машинд мөргүүлсэн аж. Мөргүүлж буй бичлэг нь ч камерт бичигдэн үлдсэн байна. Ослын улмаас нэг нь машины салхины шил мөргөж, толгойдоо гэмтэл авсан бол нөгөөгийнх нь биеийн байдал гайгүй байгаа аж.
Америкт амьдарч, сурдаг байсан тэд амралтаараа Монголд ирээд байхдаа ийнхүү осолд оржээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
24769
0 эможи