Дуучин Д.Болд үеийнхнээсээ тасарчээ

2015 оны 8 сарын 26

Үргэлж олны анхаарлын төвд байдаг дуучин бол Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд билээ.

Түүний өмсөж зүүх, эдэлж хэрэглэж буй бүхэн үргэлж хамгийн шилдэг, тансаг, сүүлийн үеийн загвар байдаг, Монголдоо л Дэлхийн оддын дайтай амьдардаг тэрбээр өнгөрөгч 6-р сарын 24-нд Камертон хамтлагийнхаа 20 жилийн ойн баяраар өөрийн "VIBE105.5 фм"-ийнхээ нээлтийн үйл ажиллагааг хийгээд амжсан.

Мөн удахгүй өөрийн 12 дахь бие даасан цомогоо гаргахаар шургуу ажиллаж буй түүнд цахим ертөнцөөр маш олон хоч өгөх болжээ. Фитнесст тууштай бэлтгэл хийдэг түүний бие баримал шиг л булчинлаг болсноос болж "Боди Болд" хэмээх болсон, мөн хамгийн тансаг бүхнийг эдэлж, хэргэлэдэг түүнийг "Бренд Болд" хэмээх нь бий, загварын өндөр мэдрэмжтэй тэрбээр хаа ч явсан ганган харагддаг бөгөөд үүнээс нь үүдэн "Загварлаг Болд" гэх хоч нэлээд хэдэн жилийн өмнөөс сонсогдох болсон. Ингээд тоочоод байвал түүний хочийг тоолж барахгүй.

Монголын хамгийн алдартай эрэгтэй дуучин, охидын хамгийн хүсэмжит залуугын маань дуулсан дуу бүхэн хит болдог, мөн түүнийгээ дагаад хийсэн видео клип нь хүртэл чанарын хувьд 100% "OK" байдаг гээд авъяаслаг залуу маань үеийн дуучдаасаа хол тасарчихжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24639
0 эможи
keyboard_arrow_up