Мисс Т.Батцэцэг авах биш "өгөв"
2015 оны 8 сарын 24
Эх орноо төлөөлөн "Дэлхийн мисс"-т оролцож байсан Т.Батцэцэгийн төрсөн өдөр өнгөрсөн долоо хоногт тохиожээ. Тэрбээр төрсөн өдрөө тохиолдуулан СХД-ийн 7 дугаар хорооны 2 өрхийг сонгон хичээлийн шинэ жилдээ бэлдэж буй 7 хүүхдэд гарын бэлэг өгсөн байна.
Мисс бүсгүйн сайн үйлсийг олон хүн сайшаан, мисс гэдэг зөвхөн гоо сайхнаараа гайхуулах биш сайн үйлсийн элч төлөөлөгч гэдгээ ийн харуулав. Мөн олны танил хүмүүс төрсөн өдрийнхөө баярыг нижгэр тэмдэглэж, бэлэг сэлтээ гайхуулдаг байдлыг өөрчилж тэр авах биш "өгөх өдөр" болгон өөрчлөхийг эрмэлзсэн нь олон хүнд таалагдлаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
24568
0 эможи