Жүжигчин Амараа олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргатай сэлэмний тулаан хийв

2015 оны 8 сарын 20

Жүжигчин Б.Амарсайхан, ОУОХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссийн дарга, "Афин 2004" Олимпийн наадмын мөнгөн медальт, 2001 оны дэлхийн аварга, туялзуур сэлэмчин хатагтай Клаудия Бокель нар үзүүлэх тулаан хийв.

Монголын туялзуур сэлэмний холбоо зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаа нь ирэх сард манай улсад зохион байгуулагдах туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд болсон юм. 

2 минутаар гурван үе тулалдсан хоёр алдартны үзүүлэн тоглолт 8-8 харьцаатай өндөрлөж, тэд тэнцсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24474
0 эможи
keyboard_arrow_up