Жүжигчин Батушка нөхөртэй эмэгтэйг найз бүсгүйгээрээ сонгожээ
Анх “Шинэ үе” продакшнаас жүжигчний гараагаа эхэлж байсан залуу жүжигчин Батушка буюу Т.Баттулга мөрөөдлийн театр хамлагтийн гишүүн болоод удаж буй. Саяхан СТА цол тэмдгээр энгэрээ мялаасан түүнийг даруухан, царайлаг, авьяаслаг хэмээн магтдаг. Элдвийн хов живэнд өртдөггүй Батушка дуучин Наратай хамтран амьдарч байсан ч салсан. Ганц бие залуу гэхэд хов живэнд өртдөггүй. Харин саяхнаас найз бүсгүйтэй болсон бөгөөд цахим хуудсандаа хамт авхуулсан зургаа хийжээ. Тодруулбал "Боолын гэрээ" МУСК-д тоглож байсан О.Цэнгэлийг хайртаараа сонгожээ. Тэдний зурганд олон хүн "аз жаргал хүсье" хэмээн сэтгэгдлээ бичсэн бол зарим нэг найзууд нь "Цэнгэл нөхөртэй ш дээ" хэмээн бичжээ. Юутай ч царайлаг жүжигчин Батушка найз бүсгүйгээрээ нөхөртэй эмэгтэйг сонгосон бололтой.