Н.Энхбаяр өршөөлд хамрагдахаар эх орондоо ирэв үү

2015 оны 8 сарын 13

МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр орой эх орондоо ирлээ. Тэрбээр 23.30 цаг орчимд Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд түүнийг  Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Цолмон, Л.Оюунбаатар, Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар тосчээ.

Тэрбээр өмнө нь өнгөрөгч 2014 оны 10 дугаар сард эх орондоо ирээд буцаж байсан юм. Харин энэ удаад Өршөөлийн тухай хууль батлагдсан тул түүнийг өршөөлд хамрагдахаар ийнхүү яаран ирсэн гэх яриа гарч эхлээд байна.
 
Өршөөлийн тухай хуулийг өнгөрсөн мягмар гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Гэхдээ хуулийн төслийг хэрэгжүүлэх комиссыг мөн байгуулсан бөгөөд уг комиссын гишүүд өршөөлд хамрагдах хэргүүдийг шийдэх юм. Тэгэхээр Н.Энхбаярын хэрэг өршөөгдөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Үүнээс гадна МАХН-ын даргыг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулах тухай яриа ч мөн гараад байгаа юм.
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24285
0 эможи
keyboard_arrow_up