Их Аварга Д.Дагвадорж шинэ эхнэртэйгээ хамтдаа амьдарч байна

2015 оны 8 сарын 06

Монгол, Япон байтугай дэлхийн хүндлэлийг хүлээсэн Асашёорюү Д.Дагвадоржийн хувийн амьдрал олны нүдэн дээр үргэлжилж байна. Тэрбээр гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдсэнээр түүний шинэхэн бөгөөд нууцхан амьдралыг хүн бүхэн сонирхох болов. Тэрбээр сумогийн дэвжээн дээр шилдэг нь байж, гүйлгээ ухаанаар өрсөлдөгчөө ялж байсан шигээ гэргийн сонголтоо ч ухаалгаар хийж чадсан хэмээж түүний гэргий Тамирыг хүмүүс сайшаадаг. Гэвч "хагарсан зүйл дахин эвлэдэггүй шиг бид салсан" хэмээж дараагийн сонголтоо хийсэн их аваргийн шинэ найз бүсгүйг дипломат айлын ганц охин Б.Лагшми гэдэг. Эмч мэргэжлээр сурч буй чамгүй боловсролтой бүсгүйг дараагийн ханиараа сонгов бололтой.
Б.Лагшмиг мундаг боловсролтойн дээр орос, англи, франц хэлтэй, өдгөө япон хэл сурахаар шамдаж буй гэх. Боловсрол өндөртэй тэрээр сайхан ааль, үзэсгэлэнт төрхөөрөө хадмуудаа аргагүй хүлээн зөвшөөрүүлж чадсан гэх яриа ч бий. Б.Лагшми нь өдгөө Мэдрэлийн эмчээр мэргэжил дээшлүүлэн сурахын хажуугаар сургуульдаа ажилладаг байна. Магадгүй эмч эхнэртэй болж буй учраас Б.Лагшмид зориулж хүүхдийн эмнэлэг барих зорилго тавин ажиллаж буй байх хэмээн Их аваргын дотны хүмүүс ам алдсаныг нуух юун. Тэгэхээр залуухан, боловсролтой Б.Лагшми тун удахгүй Хүүхдийн эмнэлэг удирдах бололтой.
Өдгөө тэд “Japan town”-д хамтдаа амьдарч байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24139
0 эможи
keyboard_arrow_up