Их мастер Б.Мөнгөнтуул ээж болжээ
2015 оны 8 сарын 05
Оюуны спортод Монголын нэр хүндийг олон жил өргөж яваа шатрын Их мастер Б.Мөнгөнтуул хэдхэн хоногийн өмнө амаржиж, охинтой болжээ.
ФИДЕ-гийн "Олон улсын эмэгтэй их мастер" цолыг 2003 онд Монгол улсаас анхлан хүртсэн тэрбээр өнгөрөгч онд Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор оюуны тулаан дахь хөдөлмөрөө үнэлүүлсэн билээ.
Их мастерын гэр бүлд аз жаргал, ээж охин хоёрт эрүүл энхийг хүсье.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
24115
0 эможи