Г.Ундармаа тэмдэглэлээрээ ном гаргана
“Шинэ үе” продакшнаас өрх тусгаарласан жүжигчин Г.Ундармаа гурав дахь уран сайхны киногоо найруулан хийгээд тун завгүй яваа нэгэн. Түүнийг Монголын хошин урлагийн урдаа барьдаг жүжигчдийн нэг гэдэгтэй маргах хүн байхгүй.
Сүүлийн үед хүмүүнлэгийн ажилд гар бие оролцож, олон сайхан үйлсэд гараа сунгасан түүнийг улстөрч болоосой хэмээн үзэгчид битүүхэн хүсч буй нь үнэн.
Хамтлагаасаа гарч тайз, дэлгэцийн бүтээлд хүчээ үзэхээр сэтгэл шулуудсан тэрбээр өдрийн тэмдэглэл хөтлөх дуртай гэнэ.
Тэрбээр сүүлийн 12 жилийн турш хөтөлсөн тэмдэглэлийн дэвтрээ одоо хүртэл хадгалж байгаа төдийгүй 1986 онд Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амарч байхдаа хөтөлж байсан дэвтэр нь ч одоо хүртэл байдаг аж.
Тиймээс дэвтрүүдээ эмхэлж байгаад өдрийн тэмдэглэлээрээ ном гаргах бодолтой байгаа гэнэ