Канад охиныг унах унаатай, хэрэглээний зүйлстэй болгоод явуулсан Монголчууд
Холоос ирсэн зочныг угтаж, зочлон үддэг Монголчуудын найрсаг тусч сайхан чанар бий. Энэ сайхан чанарыг харуулан ганцаараа дэлхийг тойрох зорилготой яваа Канад охиныг Б.Оюун гэх энэ Монгол бүсгүй зочлон угтаж, гэртээ байлгаж, аялалд нь шаардлагатай бүхий л зүйлсээр туслаж дэмжин өнөөдөр аян замд үджээ.
Мөн энэ охинд Монгол залуу дугуйгаа бэлэглэлээ. Монголчуудын тусч өгөөмөр зан чанарыг хадгалж яваа мундаг залуу Одкодоо баярлалаа.
Энэ Канад охин аялалаа анх Бээжингээс явган эхлээд хоёр сарын турш алхсаар Эрээнд ирсэн аж. Ингэж явахад нь мөн л манай ӨвөрМонгол ахан дүүс түүнд туслаж дэмжиж, бүр гоёмсог дээл хүртэл бэлэглэсэн байх юм. Монголчууд гэдэг хүний өөрийн гэлтгүй ийм л сайхан тусч, өгөөмөр ард түмэндээ.