С.Жавхлан Чингисийн талбайд үсээ хусуулна гэв

2015 оны 6 сарын 29

МУГЖ дуучин С.Жавхлан өнөөдөр нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг эсэргүүцэн, Монголын ард түмний хувьд “хар өдөр” хэмээн тэмдэглэгдсэн долдугаар сарын 1-ний өдөр Чингисийн талбайд үсээ хусах болсон талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдөр улс орон, төр засаг болохгүй байгаа учир би ийм үйлдэл хийх гэж байна.Тэдний хийж байгаа үйлс ард түмний эрх ашгийн төлөө биш, хувийн эрх ашгийн төлөө байсаар байна.

Би дандаа тоглолтын орлогоосоо хандив өгдөг. Улс төрийнхөн шиг аяган дээр зургаа наагаад, микрон дээр үг бичээд, цагаан хоолойгоор ярьдаггүй. 21 аймгийн 21 ижий, Улаанбаатар хотод 7 сарын 1-нд амиа алдсан таван ижийд бүгдэд нь нэг нэг сая төгрөг нийт 28 сая төгрөгийг “Та нарын хүү чинь амьд байсан бол надаас илүү мөнгө өгөх байсандаа” гээд тоглолтын орлогоосоо тарааж өгч байсан. Яагаад нэгнийхээ хийе, бүтээе гэж чин сэтгэлээсээ бодсон сайн сайхан бүхнийг ингэж эсэргүүцэж, муугаар ярьдаг юм бэ. 

Энэ улс төрийнхэн янз бүрийн кофе найруулдаг газар, гуанзны нээлтэн дээр очоод байдаг мөртлөө, түмэн олон хэцүү байна аа, бидний зүрх сэтгэлийг сонсоочээ гэхээр ирдэггүй. Энэ хаваржингаа бултаж гүйлээ" хэмээсэн. 

Мөн тэрбээр энэ үеэр "Ялалтын баярын үеэр улс орнуудын Ерөнхийлөгчдийн дотор манай улсын Ерөнхийлөгч ямар муухай харагдаж байв аа. Монгол дээл ч байхгүй, нусаа гоожуулсан шоовдор хүүхэд шиг, хоёр ерөнхийлөгчийн завсраар өнгийгөөд л байж байсан. Бүүр болохгүй бол хоёр ерөнхийлөгчид “уучлаарай би та хоёрын дунд зогсчихъё” гээд хэлж болно шүү дээ" хэмээн шүүмжлэв. 

Түүнчлэн "Ялалтын баяраар хэдэн цэргүүд аваачсан. Хувцас хунар нь өөдгүй. Гэтэл түүний оронд Монгол сайхан морьтой цэрэг аваад орсон бол Тува, Халимаг тэр аяараа уйлах байсан шүү. Яахав авж орсон 40 морио тэр удирдлагуудад нь бэлэглээд, учирлаад хэлж болох л байсан шүү дээ" гэв.

С.Жавхлан мэдээллийнхээ төгсгөлд "Бид энэ хорвоо дээр айх гэж ирээгүй. Сайхан Монгол оронд бид амьдарч байгаа. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Долдугаар сарын 1-нд би илүү дэлгэрэнгүй ярих болно. Бид өнгөрсөн баасан гаригт жагсаал хийх зөвшөөрөл авахаар бичиг өгсөн. Сүхбаатар дүүрэг зөвшөөрнө гэдэгт найдаж байна" хэмээн мэдээлэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23364
0 эможи
keyboard_arrow_up