Ким Кардашьян руу нүцгэн хүүхэн ”халдав”

2015 оны 6 сарын 25

Францын Канн хотноо очоод байгаа Ким Кардашьяны зочид буудлын өрөөнд нэлээдгүй согтсон чармай нүцгэн эмэгтэй орж ирсэн байна. Энэ эвгүй явдлын тухай тэрбээр нийгмийн сүлжээнд өгүүлэв. 

“Миний хаалгыг нүдсэн согтуу, нүцгэн эмэгтэйн ачаар би өглөөний дөрвөн цагт сэрлээ. Унтахыг маш ихээр хүсэж байгаа ч ажиллах ёстой. Энэ өдөр их удаан үргэлжлэх болно” хэмээн тэрбээр бичжээ. 

Од бүсгүйн өгүүлж байгаагаар бол тэр эмэгтэй өрөөгөө андуурсан аж. Кардашьян энэ зугаатай явдлыг бичиж авсан бөгөөд тасартлаа уухгүй байх ёстой гэдгийг өөрт нь сануулж байх зүйл болно хэмээн онцолжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23262
0 эможи
keyboard_arrow_up