С.Жавхлан "Гал үндэстэн"-ий Ц.Мөнхбаярыг эргэжээ
МУГЖ дуучин С.Жавхлан "Онги гол" хөдөлгөөн, "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг эргэжээ. Ц.Мөнхбаяр нь хэдэн жилийн өмнө зандалчлах хэмээх зүйл ангиар яллагдаж Хархорины хорих ангид ял эдэлж байгаа юм.
Гэхдээ түүнийг гэмт хэрэгтэн биш эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэгч гэж олон хүн үздэг. Тиймээс ч түүнд Монгол улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлэх ёстой гэж үздэг билээ.
Мөн Ц.Мөнхбаяр өөрийн гараар уучлал хүссэн өргөдлөө бичиж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид явуулаад байгаа билээ. Харин МУГЖ С.Жавхлангийн хувьд цагтаа "Гал үндэстэн" холбоонд багтаж явсан нэгэн бөгөөд мөн л газар шороо, эх нутгийнхаа төлөө гэж үгээ хэлж явдаг нэгэн билээ.
Тэр саяхан БНСУ-д эмчлүүлж байгаа экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг эргээд ирсэн. Харин энэ удаа Ц.Мөнхбаярыг ийнхүү эргэжээ.