Тэйлор Свифт Apple-ийг шүүмжилжээ

2015 оны 6 сарын 22

Нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудсан дээр дуучин Тэйлор Свифт яагаад хөгжмийн шинэ үйлчилгээ болох Apple Music дээр түүний “1989” нэртэй сүүлчийн цомог тавигдахгүй болохыг тайлбарлав. 

Дуучин бүсгүй Apple-ийг хүндэтгэдэг, тус компани түүнийг шүтэн бишрэгчидтэйгээ холбоотой байхад нь тусладаг хэдий ч шинэ үйлчилгээг нь жаахан таалахгүй байгаа гэнэ. 

“Apple Music эхний гурван сарын хугацаанд үйлчилгээгээ үнэгүй санал болгодог. Гэтэл тэд дууны зохиогчид, продюссерүүд, дуучдад мөнгө төлөхгүй. Энэ нь намайг гайхашруулж, миний сэтгэлийг гонсойлгож байна” хэмээн Свифт бичжээ. 

Мөн дуучин бүсгүй тус компанийг энэ бодлогоосоо татгалзаач хэмээн уриалжээ. “Бид та бүхнээс үнэгүй iPhone өгөөч ээ гэж хүсэхгүй. Тийм учраас та бүхэн ч гэсэн бидний дуу хөгжмийг ямар нэгэн төлбөргүйгээр ашиглахаа зогсоо” хэмээн Тэйлор өгүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23134
0 эможи
keyboard_arrow_up