Нэрт Реппер Кани Уэст амьдралаасаа уйдсан уу
Нэрт Реппер Кани Уэстийн амьдралын аз жаргал, уран бүтээлийн амжилт ар араасаа хөвөрсөөр байгаа билээ. Ерөнхийлөгчийн урилгаар томоохон их сургуулиудад илтгэл хүртэл тавьдаг тэрээр урлагт хөл тавиад 19 жилийг ардаа үдээд байна.
130 сая ам.долларын үндсэн хөрөнгөтэй тэрээр хамгийн сүүлд Нью Йоркод төвтэй HOT97 радиод өгсөн шууд ярилцлагадаа үлгэрийн мэт харагдах түүний амьдрал яг үнэндээ тийм биш. Харагдаж байгаагаасаа эсрэг байдаг гэдгийг хэлжээ.
Мөн тэрээр өнөөдрийн байдлаар амьдрал нь ажил, гэр бүл гэсэн хуваарьтай үргэлжилдэг. Өөр ямар нэгэн зүйл огт байхгүй гэжээ. Тэр битгий хэл Кани Уэст “Би зүгээр л явчихмаар санагддаг. Би өөрийн чадахаас илүү зүйлийг их хийж байна. Гэтэл би шинэ цомог, шинэ дуу, шинэ хөгжим, охины минь төрсөн өдөр зэрэгт л анхаарлаа хандуулмаар байна.
Гэтэл бүх анхаарал гэр бүлд хором мөчгүй чиглэж өөрийгөө эрч хүчээр цэнэглэх боломж гарахгүй юм” гэжээ.
Долоо дахь студио албумоо “Swish” нэрээр гаргахаар ажиллаж байгаа Кани Уэстийн шинэ цомгийн нээлтийн тов зарлагдаагүй байгаа юм.
Зав зай муутай, зугаацах ч завгүй байгаагаа гомдолтойгоор хэлсэн Кани Уэст хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа нь батлагдсан.
Харин хөтлөгчийн зүгээс “Гэр бүлийн шинэ гишүүн хүү байх гэсэн мэдээлэл тарах болсон” гэсэн асуултанд “Одоо л энэ талаар ярилцахгүй шүү” хэмээн тэрээр хошигножээ.