Дуучин Ч.Цэлмүүн “хүүхэд нас & ээж” байхын утга учрын талаар хуучилжээ

2015 оны 6 сарын 21

Дуучин Ч.Цэлмүүн "Universe best songs" наадамд оролцож шилдгийн шилдгээр шалгарч урлаг гэх их айлд хөл тавьсан. Тэрбээр MIU их сургуулийг дүүргэсэн бөгөөд өдгөө ажлаа уран бүтээлээ хослуулан хийж яваа. Өдгөө мэргэжлээрээ ажиллаж, анхаарлаа хандуулж буй хэмээн ойр дотныхон нь хуучилсан.

Тэрбээр найзууддаа хүүхэд насаа дурсан "Хүүхэд байна гэдэг хичнээн сайхан. Цэвэр тунгалаг зүрх...Өхөөрдөм гэнэн харц..." хэмээжээ.

"Эх хүн гэдэг ядарснаа ч мэдэхгүй, амрах эрхгүй мэт.
Өвчин туссан ч ёолж хэвтэх эрхгүй мэт.
Сэтгэл зүрх нь шаналаж байгаа ч харуулах эрхгүй мэт.
Эмэгтэй хүн сайхан ч эх хүн байна гэдэг агуу юм.
Өхөөрдөм үрийнхээ төлөө амиа ч тэд өгнө
Эмзэг бие ээ үл хайрлан зүтгэнэ 
Хоол нойргүй явсан ч тэдэнд бол инээдэм
Хайртуудынхаа төлөө тэд энэ бие ээ мартаж чадна
Жижигхэн зүрхэнд нь байж боломгүй их хайр тэдэнд бий
Жигүүр нь харагдахгүй ч дэргэд чинь байх тэнгэр элч бол тэд...

Гэхдээ, эх хүн ийм л байх ёстой гэж бүү хэл. Тэдэнд хааяа ч гэсэн амрах цаг, урмын үг, халамж хайр, инээмсэглэл болоод тэврэлтийг бэлэглэж байгаарай!" гэж найзууддаа өөрийн сэтгэлээ уудлан ярилцсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23112
0 эможи
keyboard_arrow_up