Малифисент киноны шинэ анги удахгүй үзэгчдийн хүртээл болно
2015 оны 6 сарын 17
Өнгөрөгч онд “Дисней” кино компанийн бүтээсэн “Малифисент” киноны дараагийн анги бүтээгдэж буй гэнэ. Тус киног “Нойрсож буй гүнж” зохиолд дүрслэгддэг хорон санаат хатны талаас харуулан бүтээсэн бөгөөд гол дүрд нь Холливудын хамгийн үнэтэй жүжигчдийн нэг Анжелина Жоли тоглосон билээ.
Түүнчлэн, Брэд болон Анжелина нарын зургаан хүүхдийн нэг Вивиан ч мөн тоглосон нь олны анхаарлыг ихээр татсан юм. Тэгвэл Малифисент киноны шинэ анги удахгүй үзэгчдийн мэлмийд хүрэх талаар энтертайнмент сайтууд мэдээлж эхэлжээ. Тус бүтээлийн зохиолчоор Линда Вулвертон ажиллах бол продюссерээр нь Жое Рот ажиллах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
23010
0 эможи