Мисс, загвар өмсөгч Т.Батцэцэгийн үс яасан гэнэв

2015 оны 6 сарын 17

Эх орноо төлөөлөн “Miss Word-2014” тэмцээнд амжилттай оролцоод ирсэн мисс, загвар өмсөгч Т.Батцэцэгийг фэнүүд нь “Хамгийн сайхан бүсгүй” хэмээн өндрөөр үнэлдэг. Тиймдээ ч сайхан хүүхний эрлэг хэмээгдсэн Ц.Мянганбаяраас хүртэл “харамлаж”, олон нийтийн цахим сүлжээнд үзэл бодлоороо нэгдсэн удаатай.

 

Тамирчин ээжийнхээ амжилтаар бахархаж, өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлсэндээ тун ч их урам зоригтой явдаг мисс бүсгүйг загварынхан “Ёстой л мисс байхаар заяагдсан хүн дээ. Өдөр бүр үс зүсээ гоёж гоодон, хээнцэр дэгжин хувцаслана гэдэг тун хүнд. Харин Т.Батцэцэгт энэ бүхнийг чадамгай амжуулж, загварын карьераа өсгөх боломж бүрэн бий” хэмээн тодорхойлсон.

Найз залуутайгаа үерхээд чамгүй хугацааг ардаа үдсэн мисс Т.Батцэцэг ч энэ бүх магтаалд толгой гэдийлгүй, даруухан нь аргагүй амьдарч яваа. Тэгвэл олны харцыг булаасан сайхан бүсгүй маань саяхан тунарсан хар гэзэгнийхээ өнгийг өөрчлөн ногоон болгож орхижээ. Гэвч стиль имижээ өөрчлөх гээд хайран сайхан үсээ гэмтээж орхисондоо ихэд харамсч буй тэрбээр өөрт учирсан энэ зовлонгоо найз нөхдөөсөө нуусангүй. Багагүй хугацааны турш ургуулсан урт хар үс нь хэдийгээр өөр өнгөтэй болсон ч гэлээ, нэлээдгүй гэмтэж зовоожээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23004
0 эможи
keyboard_arrow_up