Хөөрхий бүсгүй үхэхээсээ өмнө 19 зүйлийг хийж үзэх зорилго тавьжээ
2015 оны 6 сарын 16
Чанан гэх энэ бүсгүй 22 настай бөгөөд түүний зүрх болон уушги өвчилжээ. Тэрээр донор олж шинийг шилжүүлж суулгахаас нааш амьд явах боломжгүй. Сүүлийн хагас жилийн турш хиймэл амьсгалын аппараттай, зүрхний үйл ажиллагаа дэмжигчтэйгээр амьдарч байсан бүсгүй зориг гарган нэгэн шийдвэр гаргажээ. Амьд явах гэж зүтгэхийн оронд амьдралыг бүрэн мэдрэх боломж олгохыг гэр бүлийнхнээсээ хүсчээ. Өөрөөр хэлбэл бүх аппаратаа салгаад үхэхээсээ өмнө 19 зүйлийг хийж үзэх зорилго өөртөө тавьжээ. Эл жагсаалтад нь дуучин Эд Шерантай уулзахаас эхлээд Парисын Диснеилэнд орох зэргээр баяр баясгаланг мэдрүүлэх энгийн зүйлүүд дүүрэн байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22961
0 эможи