Хүйсээ солиулсан эрэгтэй моделиуд

2015 оны 6 сарын 11

Өнгөрөгч даваа гарагт “Vanity Fair” сэтгүүлийн нүүрнээ Кейтлин Женнер заларсан нь хүмүүсийг юм бодогдуулахад хүргэсэн. Уул нь тэр хэдийн 65 нас хүрсэн бас зургаан хүүхдийн эцэг хүн шүү дээ. Хэдий Женнер одоогийн байдлаар дэлхийн хамгийн нэр алдартай трансжендер байж болох ч Загварын ертөнцөд тэсрэлт хийсэн анхны бөгөөд цорын ганц нь биш юм. Ингээд гоо сайхны талаарх ойлголтыг өөрчилж, хязгаарыг давсан 10 трансжендер моделийг танилцуулья.


Хүйсээ солиулсан эрэгтэй моделиуд



1. Нари Неф (22 настай)

Саяхан Неф жинхэнэ тэсрэлт хийсэн. Учир нь дэлхийн томоохон Загварын агентлагуудын нэг “IMG” түүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж байгаагаа зарласан юм. Өнгөрөгч тавдугаар сард Неф Колумбийн их сургуулийн драм, театрын ангийг төгссөн билээ. Трансжендер бүсгүй оюутны ширээнээс дөнгөж өндийгөөд байгаа ч хэдийн “Vice”, “Dazed & Confused”, “Adult” гэх мэт сэтгүүлд нийтлэлээ бичиж авъяас чадвараа харуулсан юм. Мөн хоёрдугаар сард “Hood By Air”, “VFiles”, “Degen”, “Adam Selman” нарын шоуны үеэр тайзан дээр гарахдаа өөрийгөө хэн бэ гэдгийг харуулж чаджээ.




2. Валентин де Хин (25 настай)

Валентин хэдийн Патрик, Демаршелье зэрэг алдарт зурагчидтай хамтран ажиллаж ”Love” болон “Vogue Italia” сэтгүүлийн хуудаснаа заларч, “Martin Margiela”, “Commes des Garcons” загварын шоунд оролцдог болсон. Амстердамын уугуул тэрбээр хүйсээ солиулахаар 8-17 насандаа шийджээ.




3. Лиа Ти (34 настай)

Италид өсч өндийсөн бразиль бүсгүй Лиа одоо тус улсынхаа топ моделиудын нэг бөгөөд саяхан “Forbes” сэтгүүлээс түүнийг “Итали дахь Загварын чиг хандлагыг өөрчилсөн 12 эмэгтэй”-н нэг хэмээн тодорхойлсон байдаг. Одоо тэрээр “Redken” үс арчилгааны бүтээгдэхүүнийг сурталчлах гол дүр төрхөөр ажиллаж байгаа.




4. Андреа Пежич (23 настай)

“McDonalds”-д ажиллаж байсан Австралийн 17-хон настай үзэсгэлэн гоог дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр андрогин модель гэсэн титмийг зүүн зарлан тунхагласнаар агшин зуур дуулиан тарьсан билээ. Тэр цагаас хойш Андреа өнөөг хүртэл Марк Жейкобс, Жан-Поля Готье нарын зэрэг дэлхийн түвшний дизайнеруудын загварын шоунд оролцож, алдарт “New York”, “Dazed & Confused, “Oyster” сэтгүүлүүдийн нүүр хуудсыг чимсээр иржээ. Мөн “Vogue” сэтгүүлтэй хамтран ажилласан анхны трансжендер моделиудын нэгд тооцогддог аж. Хамгийн гол нь түүнийг албан ёсоор эмэгтэй хүн гэж нэрлэж болохоор болжээ. Учир нь Андреа өнгөрсөн жил хүйс солиулах хагалгааны хамгийн сүүлчийн даваагаа давжээ.




5. Инес-Лоан Рау (25 настай)

Инес-Лоан бол Пежичийн хамгийн дотны найз бүсгүй. Тэр хэдийн “Oyster”, “Playboy” зэрэг архагуудтай хамтран ажиллаж, гэрэл зурагчин Тайсон Бекфордын дуртай моделиудын нэг болж амжсан. Нью-Йоркод амьдардаг Инес-Лоан зураг авалтынхаа хажуугаар өөрийн намтар, туулж өнгөрүүлсэн замналынхаа талаар дурсамжийн ном бичиж байгаа ажээ.




6. Ариске Ванзер

Тэр “Кардашьяны гэр бүл” телевизийн шоуны од Кендалл Женнерт хаягласан илэн далангүй захидлынхаа ачаар алдаршсан. Захидалдаа тэр Ким Кардашьяны эх нэг, эцэг ондоотой дүү бүсгүйн талаар таагүй зүйлсийг дурдсан байсан юм. “Моданы  ертөнц найдваргүй юм шиг надад санагддаг. Хүмүүст ямар ч байсан ялгаагүй. Хэрэв одоо чи моданд ороогүй л бол хүмүүс чиний талаар сонирхохгүй. Тийм болохоор л тэд “Бидэнд трансжендер ч бий, бидэнд өнгөт арьст охин ч бий” гэх мэтийн зүйл ярьж байдаг байх” хэмээн Ариска өгүүлжээ. Тэрээр “Kenneth Cole”-ийн нүүр царай бөгөөд дэлхийд алдартай “Topshop” брэндийн загварын үзүүлбэрт гарч амжжээ.




7. Жина Росеро (32 настай)

Энэ бүсгүй 12 жилийн турш усны хувцасны моделиор ажилласан.  Хамгийн сонирхолтой нь хүмүүс түүний трансжендер гэдгийг өнгөрсөн жил л мэдсэн ажээ. Жина дэлхийн трансжендерүүдийн эрхийг хамгаалах “Gender Proud” нэртэй байгууллагын үндэслэгч юм байна.




8. Кармен Каррера (30 настай)

Каррера анх трансжендерүүдийн “Drag Race” тэмцээнд оролцсноор олны танил болох гараагаа эхэлсэн бөгөөд дэлхийн загварын ерөнцөд “W” сэтгүүлийн ачаар хөл тавьсан юм. “TLC”, “ABC” телевизүүдийн нэвтрүүлэгт орж олонд илүү танигдсан Каррера трансжендерүүдийн эрх ашгийг хамгаалагч идэвхтэн болжээ.




9. Айсис Кинг

Реалити шоуны ахмад дайчдын нэг. Энэ бүсгүй анх алдарт Тайра Бэнксийн анхааралд өртөснөөр “Америкийн шинэ Топ-модель” шоунд оролцох урилгыг хүлээн авчээ. Гэхдээ Тайра түүнийг трансжендер гэж тухайн үедээ мэдээгүй байсан гэдэг. Харин одоо Айсис “Seventeen”, “Out”, “Candy” сэтгүүлүүдтэй хамтран ажилладаг нэр хүндтэй трансжендер модель болжээ.




10. Айдиан Даулинг (27 настай)
Энэ жагсаалт дахь цорын ганц эр хүн. Өөрөөр хэлбэл өмнө нь эмэгтэй байж байгаад эрэгтэй болж өөрчлөгдсөн хүн гэсэн үг. Даулинг “Men’s Health”-ийн уншигчдын санал асуулгаар тус сэтгүүлийн нүүр хуудсыг чимэх дараагийн алдартнаар тодорсон анхны трансжендер гэдгээрээ алдаршсан. Дараа нь тэр “Cosmo UK” сэтгүүлд дуучин Адам Левины алдарт нүцгэн позыг давтаж дуулиан тарьсан. Өдгөө 27 настай Даулинг эхнэртэй бөгөөд “Ellen” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, хүйсээ хэрхэн солиулсан талаараа дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22847
0 эможи
keyboard_arrow_up