Бүсгүйчүүдийн хүсэмжит залуу МУСТА боллоо
2015 оны 6 сарын 11
Бидний эчнээ танил хартай эхнэртэй "Тусгай салаа"-гийн Түвшингийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баттөр кино урлагаасаа түр хөндийрч Америкт амьдарч байгаад эх орондоо ирсэн.
Тэрбээр хэсэг уран бүтээлээсээ завсарлага авсны дараа "Донор"-оор үзэгчдтэйгээ дахин уулзсан юм. Тэгвэл энэ удаад "Зангараг" уран сайхны кинонд тоглосон бөгөөд кино нээлтийнхээ үеэр МУСТА цол тэмдгээр шагнуулжээ.
Бие бялдартаа ихэд анхаарч өв тэгш хөгжүүлж яваа түүнийг бүсгүйчүүдийн хүсэмжит залуу гэдэг. Ингээд түүнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж уран бүтээлд нь амжилт хүсье.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22841
0 эможи