Ард иргэдийг бухимдуулсан нигерийн баян тэргүүн хатагтай
2015 оны 6 сарын 05
Тансаг зэрэглэлийн, үнэтэй цаг зүүсэн Нигерийн тэргүүн хатагтайн инстергамд тавигдсан зургууд ард иргэдийг ихээр бухиамдуулжээ. Учир нь ерөнхийлөгч Мухаммед Бухари нь өнгөрсөн гуравдугаар сард болсон сонгуулийн үеэр өөрийгөө хураасан хөрөнгө чинээгүй, ядуу,жирийн амьдралтай нэгэн хэмээн сурталчилж, бүр нэр дэвшигчээр бүртгүүлэхэд шаардлагатай мөнгөө хүртэл жирийн иргэдээс цуглуулж байсан аж. Хэвлэлийн мэдээллийн бичсэнээр тэрбээр 50 мянган ам.доллар буюу 10 сая нигерийн найрагийн үнэтэй, алмаазан шигтгээтэй, 18 каратын цагаан алтан "cartier baignoire folle" нэртэй брэндийн цаг зүүсэн байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22625
0 эможи