Ирина Шейкийн задгай энгэр хунтайж Чарльзийг алмайруулжээ
Хөлбөмбөгчин Криштиан Роналдугаас салснаас хойш Ирина Шейкийн карьер огцом өсч, түүний өдөр тутмын үйл амьдрал нь сонирхолтой, чухал зүйлсээр дүүрэн болжээ. Оросын топ-модель янз бүрийн зураг авалтад байнга оролцон, Каннын наадмын улаан хивсэн дээр од адил гялалзсан билээ.
Тэрээр “америк мэргэн бууч” Брэдли Купертэй янаг амрагийн гал халуун роман үүсгэн, тэр ч бүү хэл, британийн хааны гэр бүлийн гишүүдтэй танилцаад амжсан юм.
Саяхан Ирина өөрийн олон нийтийн сүлжээ хуудсандаа хунтайж Чарльзтай ярилцаж буй нэгэн сонирхолтой зургийг тавьсан байна. Зургийнхаа доор: “Үнэхээр гайхалтай агшин! Букингемийн ордонд хунтайж Чарльзтай уулзана гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг шүү. Тэд намайг урьсанд их баярлалаа” хэмээн бичсэн байна.