Брюс Женнер хүйсээ солиулж хүнд шийдвэр гаргажээ
Олимпын аварга тамирчин Брюс Женнер хүйсээ солиулж, эмэгтэй төрхтэйгээр “Vanity Fair” сэтгүүлийн долоодугаар сарын дугаарыг чимсэн нь жинхэнэ шуугиан тариад байна. Реалити шоуны од Ким Кардашианы хойд эцэг Брюс нэрээ Кэйтлин Женнер болгон өөрчилж, твиттер хаягаа нээснээс хойш дөрөвхөн цагийн дотор сая гаруй дагагчтай болсон аж.
Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард трансжендер гэдгээ олон нийтэд зарлаж, хүйсээ солиулах мэс засал хийлгэснээ хэлжээ. Түүний энэхүү шийдвэр гэр бүлийнхэн нь, тэр дундаа гурав дахь эхнэр Крис Женнерт маш хүндээр туссан гэж Hollywood Reporter мэдээлжээ.
Брюс Женнер 1991 онд Крис Женнертэй гэрлэж хоёр охинтой болсон. Тэрээр өмнөх гэрлэлтүүдээсээ нийт зургаан хүүхэдтэй бөгөөд Крисийн хүүхдүүдийг оруулаад 10 хүүхдийн эцэг болжээ.