KFC-ийн хоолны талаар худал мэдээлэл цацжээ
2015 оны 6 сарын 03
Хятадын гурван компани KFC-ийн зоогийн газруудад генийн өөрчлөлттэй, гурван хос далавч, найман хөлтэй тахианы махаар хоол хийж байна хэмээн интернэтээр мэдээлэл цацсан байна. KFC түргэн хоолны сүлжээ тус компаниудыг хүнсний бүтээгдэхүүний чанарын талаар худал цуурхал тараасан хэмээн шүүхэд өгчээ.
Тэдгээр компаниудад тус бүр 1,5 сая юань буюу 245 мянган ам.доллар нэхэмжилж, худал мэдээлэл дамжуулснаа хүлээж уйчлал гуйхыг шаарджээ. Дашрамд дурьдахад энэ оны эхний улиралд KFC-ийн Хятад дахь салбар сүлжээний орлого өнгөрсөн оныхтой харьцуулахад 9 хувиар буурчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22498
0 эможи