Холливудын “хамгийн хүнлэг - 10” алдартан
2015 оны 5 сарын 28
Олны танил хүмүүсийн олонх нь дэлхийн өнцөг булан бүрт эн тэнцүүхэн хүрч ажиллахыг эрмэлздэг хүмүүнлэгийн элч нар байдаг. Тэдгээр алдартанд Жон Бон Жови, Киану Ривз, Билл Гейтс, Опра Уинфри нарын маш олон хүн бий.
Тэдний хийсэн бүтээсэн зүйлсийг дурьдаад дундаршгүй юм. Тиймээс Холливудынхны төлөөлөл болсон хамгийн хүнлэг зарим алдартны тухай товч мэдээллийг хүргэе.
Эллен Деженерес |
Элэглэгч, жүжигчин, зохиолч Эллен Деженерес амьтанд хайртай учраас амьтны эрхийг хамгаалах чиглэлээр ихээхэн анхаарч ажилладаг. Эллен, Портия де Росси нар цагаан хоолтон бөгөөд шоугаараа дамжуулж долоо хоногийн нэг өдөр ч гэсэн цагаан хоол идэж байхыг уриалдаг. Эдгээрээс гадна ХДХВ/ДОХ - ын эсрэг компанит ажлыг өрнүүлэхэд идэвхитэй оролцдог төдийгүй Бен Аффлектай хамтарч өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст тусалжээ.
Жорж Клуни |
Жорж Клуни Гайти, Япон зэрэг оронд гарсан газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн гамшигт өртсөн хүмүүст санхүүгийн тусламж үзүүлсэн байдаг. Мөн түүнчлэн Дарфурын улс төрийн хямрал, хүний эрх, эрх чөлөөний тухай хурцадмал байдлыг нийтэд дэлгэсэн “Sand and Sorrow: A New Documentary about Darfur” нэртэй баримтат киног гаргасан байдаг нь нэгийг бодогдуулна.
Анжелина Жоли ба Брэд Питт |
Анжелина Жоли, Брэд Питт нар амьдралаа холбохоосоо өмнө ч гэсэн хүмүүнлэгийн маш олон аяныг дэмжин ажилласаар ирсэн юм. Анжелина Жоли дүрвэгсдийн эрхийг хамгаалах чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд хүмүүнлэгийн арга хэмжээг санхүүжүүлж, хамтран ажилладаг “The Jolie - Pitt Foundation” сангийн тэргүүн юм. Харин Брэд Питт ижил хүйстний эрхийн төлөө идэвхитэй тэмцэхээс гадна зэрлэг байгаль, ан амьтны эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг.
Анжелина Жоли, Брэд Питт нар гурван хүүхэд өргөж авсны нэг нь Камбож гаралтай бөгөөд хүүдээ өв болгож Камбожийн газар нутагт эдлэн худалдаж авсан байдаг. Эдлэнгийнхээ хэсэг газрыг зэрлэг ан амьтдыг хамгаалах хүрээлэн болгохоор шийдэж тэрнийгээ “The Maddox Jolie - Pitt Project” гэж нэрлэжээ. Хосуудын бусдын сайн сайхны төлөө хийж байгаа үйл хэргийг дурьдаад дундаршгүй.
Анжелина Жоли, Брэд Питт нар гурван хүүхэд өргөж авсны нэг нь Камбож гаралтай бөгөөд хүүдээ өв болгож Камбожийн газар нутагт эдлэн худалдаж авсан байдаг. Эдлэнгийнхээ хэсэг газрыг зэрлэг ан амьтдыг хамгаалах хүрээлэн болгохоор шийдэж тэрнийгээ “The Maddox Jolie - Pitt Project” гэж нэрлэжээ. Хосуудын бусдын сайн сайхны төлөө хийж байгаа үйл хэргийг дурьдаад дундаршгүй.
Ник Кэннон |
Жүжигчин, реппер Ник Кэннон хүүхдүүдэд хүнлэг энэрэнгүй сэтгэл, хүмүүжлийг багаас нь төлөвшүүлэх зорилготой HALO шоу нэвтрүүлгийг санаачилжээ. Тэрбээр залуусыг урмаар тэтгэж, хийж бүтээх хүсэл эрмэлзлэлийг нь дэмждэг байгууллагын гишүүн бөгөөд орон гэргүй, гудамны болон асарч халамжлах хүнгүй настай хүмүүст үнэгүй хоол, хүнс түгээх буяны ажлыг зохион байгуулдаг.
Селена Гомес |
Селена Гомес UNICEF-ийн төлөөлөгчөөр ажиллахын зэрэгцээ маш олон буяны ажлыг дэмжиж хамтарч ажилладаг. Тэрбээр алдартай уран бүтээлч нартай хамтарч сингл гаргаж борлуулалтаасаа олсон орлогыг хүүхдүүдийн сайн сайханд зориулсан тохиолдол нэлээд бий. Мөн түүнчлэн Гана, Конго зэрэг оронд ажиллаж байсан тэрбээр амьтны эрхийг хамгаалах, байгалийн гамшгаас учирсан хохирлыг бууруулах, ядуу буурай оронд ундны цэвэр ус түгээх зэрэг маш олон ажлыг хийдэг ажээ.
Дэниел Рэдклифф |
Жүжигчин Дэниел Рэдклифф асрамжийн газарт амьдардаг эдгэшгүй өвчтэй хүүхдүүдийг асран хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх судалгаа, шинжилгээ явуулдаг байгууллагуудыг дэмжиж ажилладаг. Мөн түүнчлэн аль ч орны нийгэмд зонхилдог ЛГБТ хүмүүсийг ялгаварлан гадуурхахын эсрэг идэвхитэй тэмцдэг ажээ.
Тейлор Свифт |
Кантри дуучин Тейлор Свифт боловсролын салбарт нэлээд хөрөнгө оруулалт хийжээ. Тухайлбал АНУ-ын зургаан коллежийн үйл ажиллагааг дэмжиж хөгжмийн танхим нээхэд нь зориулж $60.000 ам.доллар хандивласан байдаг. Түүнчлэн хүүхдүүдийг уншиж бичиж сурахад нь тусалж маш олон сургууль номын санд санхүүжилт хийж, ном хандивласнаас гадна хар салхи, үер, газар хөдлөлтөнд өртсөн орнуудад ч гэсэн тусламжийн гараа сунгадаг юм.
Жастин Бибер |
|
Жастин Бибер мэдээлэл, технологийн салбарын чиглэлээр хэд хэдэн компанид хөрөнгө оруулалт хийжээ. Тэдгээрээс хэрэглэгчдийн таашаалд хамгийн их хүрсэн нь SPOTIFY юм. Үүсгэн байгуулсан “The Believe Charity Drive” сан нь санхүүгийн тусламж хэрэгтэй хүн бүрт хүрч ажиллахыг зорилгоо болгосон бөгөөд ядуу буурай орнуудад сургууль барьж өгдөг төслийг дэмжиж ажилладаг ажээ.
Леди Гага |
Дуучин Леди Гага Гайтигийн газар хөдлөлтөөс учирсан хохирлыг барагдуулахад хувь нэмрээ оруулж тоглолтынхоо бүх ашгийг хандивласан байдаг. Тэрбээр байгалийн гамшгаас учирсан гарз хохирлыг арилгахад хандив өргөхөөс гадна ХДХВ/ДОХ-ын эсрэг болон ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө тэмцдэг. Үүсгэн байгуулсан “The Born This Way Foundation” сангийнхаа хүрээнд залуусыг бүхий л талаас нь дэмжиж хамтарч ажиллахыг эрмэлздэг билээ.
Мэтт Деймон |
Жүжигчин Мэтт Деймон Өмнөд Африкийн ядуу буурай орнуудыг ундны усаар хангадаг нэлээд төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж хамтран ажилладаг бөгөөд Дарфурчуудын нэг нэгнээ дарлан мөлжих харгислалын эсрэг тэмцдэг гэнэ. Мөн түүнчлэн ХДХВ/ДОХ-ын эсрэг болон өлсгөлөнд нэрвэгдсэн ард иргэдэд тусламжийн гараа сунгадаг ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22342
0 эможи