Алдартнуудын нүүр будалтаас сонголт хийх боломжтой болжээ
2015 оны 5 сарын 28
Шведэд нүүр буддаг төхөөрөмж бүтээжээ. Зохион бүтээгчид нь түүнийг “Moda” гэж нэрлэсэн бөгөөд ашиглах зарчим нь тун энгийн аж. “Moda”-г ухаалаг утсанд холбоод дэлхийн алдартнуудын нүүр будалтаас сонголт хийнэ. Ингээд нүүрээ төхөөрөмжийн хэвлэгчийн будаг нүхэнд шургуулахад 30 секундын дараа будалт бэлэн болох ажээ. Зохион бүтээгчдийнх нь өгүүлснээр тоон нүүр будагч нь 3D принтерийн зарчмаар ажилладаг гэнэ. Гэхдээ “Moda” төхөөрөмжийн хэвлэгчийн будаг тусгай зориулалтын учраас элдэв харшил үзүүлэхгүй гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
22317
0 эможи