Шинэ үе продакшны жүжигчин Ц.Алдармаа жүжигчин Д.Оюунтуулыг гэмтээжээ

2014 оны 4 сарын 29

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул 2 тоглолтын үеэрээ маргалдаж, жүжигчин Д.Оюунтуул гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна.

“Шинэ үе“ продакшны уран бүтээлчид өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт тайлан тоглолтоор очсон бөгөөд хоёр жүжигчин ням гаригийн тоглолтын дараа маргалдсан гэнэ. Тэрээр жүжигчин бүсгүйчүүдийн маргалдаж үл ойлголцол даамжирснаар Ц.Алдармаа Д.Оюунтуул руу ус буцалгагчинд байсан буцалсан халуун усыг цацаж гэмтээжээ.

Жүжигчин Д.Оюунтуул өчигдөр Улаанбаатар хотод ирж, Түлэнхийн эмнэлэгт хэвтсэн байна. Эх сурвалжийн хэлснээр түүний биеийн байдал тааруу, 65 хувийн түлэгдэлтэй байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2223
0 эможи
keyboard_arrow_up