Оддын талаарх сэтгэл хөдөлгөм баримтууд

2015 оны 5 сарын 04

Олны танил алдартай хүмүүсийн тухай сайнтай саартай цөөнгүй мэдээлэл цаг минут тутмын онцлох нийтлэл болж байдаг. Тэгвэл тэдгээрээс хов живийн биш харин ч эсрэгээрээ хэний ч сэтгэлийг хөдөлгөм гайхалтай баримтуудаас хүргэе.

Киану Ривз

11216291_708745349234336_2064370075_n

Дэлгэцийн “The Matrix” цувралаараа алдартай Канадын жүжигчин Киану Ривз киноноос олсон ашгийнхаа $75.000.000 ам.долларыг кино багийнхандаа зориулсан байдаг. Ингэхдээ тэрбээр киноныхоо хувцасны дизайнер, тусгай эффект дээр ажилласан уран бүтээлчдэд домогт “The Harley Davidson” – ийн мотоциклуудаас худалдаж авч өгсөн гэнэ.

Жонни Депп

11221166_708745385900999_609723185_o

Холливудын нэрт жүжигчин Жонни Депп өвчтэй хүүхдүүдэд сэтгэлийн дэм хайрлах зорилгоор хүн бүрийн сэтгэлд хоногшсон дүрүүдээрээ хүүхдийн эмнэлгүүдээр зочилдог гэнэ. Тэдгээр дүрийн нэг нь “Карибын тэнгисийн дээрэмчид” – ийн ахмад Жек Спэрроу бөгөөд өвчиндөө шаналсан хүүхдүүдэд гэнэтийн бэлэг барьдаг юм. Эх сурвалжид тэмдэглэснээр Жонни Депп нь ахмад Жекийнхээ дүрээр Диснейлендээр зочилж гарын үсэг зурдаг ажээ.

Тупак Шаоур

11195489_708745365901001_2081538252_n

Реппер Тупак Шакурт (1971 – 1996) эдгэршгүй эмгэгтэй Жошуа хүүгийн эцэг эхээс нэгэн захидлыг 1993 онд илгээжээ. Тэрхүү захидалд удахгүй хорвоогоос халих гэж байгаа хамгаас хайртай хүү Жошуагийнх нь эцсийн хүсэл нь реппер Тупактай уулзах байсныг онцлоод хүүтэйгээ ирж уулзахыг гуйсан байжээ. Тупак захидлыг хүлээн авсан даруй хүүгийн сүүлчийн хүслийг нь биелүүлэхээр Мэрилендийг зорьсон байдаг. Хожмоо тэрээр хэвлэлийн “Joshua’s Dream” компанийг байгуулсан байдаг нь Жошуа хүүгийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн явдал байсан ажээ.

Жоан Роулинг

11225606_708745389234332_1158105977_n

Английн зохиолч Жоан Роулингийн бичсэн “Harry Potter” зохиол дэлхий даяар 400.000.000 гаруй худалдаалагдсан бестселлер бүтээл билээ. Тэрбээр “Harry Potter and the Goblet of Fire” (2000) ботийг цус багадах өвчинтэй Натали МакДональд охинд зориулж 1999 он гэхэд бичиж дуусгасан байжээ. Харамсалтай нь охин түүний илгээсэн цахим шууданг уншиж амжилгүй нас барсан учир зохиолынхоо нэг баатрыг түүний нэрээр нэрлэсэн байдаг. Зохиолд гардагчлан Натали МакДональд охин нь Гриффиндорт ордог билээ.

Жон Бон Жови

11198558_708745355901002_1651764125_n

Амьд хөгжмийн “Bon Jovi” хамтлагийн дуучин, жүжигчин, хүмүүнлэгийн элч Жон Бон Жовигийн ажиллуулдаг “The JBJ Soul Kitchen” рестораны менюн дээрх бүх хоол нь үнэгүй бөгөөд хүмүүс төлөх мөнгөнийхөө оронд ресторанд нь сайн дураараа ажиллах эсвэл буяны үйлст хандив өргөх боломжтой байдаг.

Мэрилин Мэнсон

11201449_708745379234333_869330833_o

Амьд хөгжмийн “Marylin Manson” хамтлагийн хөгжимчин, сэтгүүлч, жүжигчин Мэрилин Мэнсоны шүтэн бишрэгч нэгэн залуу хорт хавдраар нирваан болжээ. Түүнийг таалал төгсөхөөс гурван долоо хоногийн өмнө Мэрилин Мэнсон залуутай уулзаж маш олон дурсгалт зүйлс өгснөөс гадна хамтдаа элдвийг ярилцаж, зурагт үзэхийн зэрэгцээ видео тоглоом хүртэл тоглож, комик ном ч уншсан байдаг ажээ. Энэ явдал 2000 онд тохиож байсан ба хорт хавдартай залуу нас барахдаа Мэрилин Мэнсоны зурагтай футболкатай байжээ.

Зак Галифианакис

11216363_708745529234318_50410382_n

“The Hangover” (2009 – 2013) киногоороо алдаршсан инээдмийн жүжигчин Зак Галифианакис 1994 онд угаалгын газрын ажилтан Элизабет “Мими” Хейсттэй найзууд болжээ. Тэрбээр Санта Моникагийн “The Fox Coin Laundry” угаалгын газраар байнга үйлчлүүлдэг байсан нь тэдний нөхөрлөлийн эхлэл болжээ. Зак Галифианакис түүнийг “The Hangover” (2013) киноны нээлтийн ёслолын арга хэмжээнд урьсан нь олны сонирхлыг багагүй татсан төдийгүй Мими хатагтайг (89 настай) найз бүсгүй нь хэмээн эндүүрч бичих нь түгээмэл аж.

Мими нь үнэн хэрэгтээ угаалгын газартаа амьдардаг гэр оронгүй нэгэн бөгөөд үүнийг нь мэдсэн Зак Санта Моникад байр хүртэл худалдаж авч өгчээ. Түүнчлэн жүжигчин Рене Зеллвегертэй хамтарч гэрийг нь тохижуулсан бөгөөд төлбөрийн бүхий л асуудлыг нь шийдэж өгдөг гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21459
0 эможи
keyboard_arrow_up