Гүнж Кейт Миддлтон охинтой боллоо

2015 оны 5 сарын 04

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильямын гэргий, гүнж  өчигдөр өглөө амаржиж охинтой болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Ханхүү, Кейт Миддлтон нар Лондон хотноо байрлах Мария эмнэлгээс гарч, бяцхан охиноо ард түмэндээ танилцуулсан байна.  Гүнжтэн эмнэлгээс гарахдаа шар, цагаан өнгийн даашинз өмссөн байсан бол бяцхан гүнж цагаан өнгийн өлгийтэй байжээ. Уильям том хүү Жорж Александр Луигийн байрлаж буй хатан хааны ордон руу эхнэр, охиноо дагуулан явсан байна. Тэрбээр охиндоо ямар нэр өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа ч гэрчүүдийн мэдээлснээр ханхүүг ээжийнхээ нэрийг өгч магадгүй гэв.
Шинэ хүнийг харахаар гүнжийн амаржсан эмнэлгийн гадна 3000 гаруй иргэн нойргүй хоносон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21407
0 эможи
keyboard_arrow_up