Хүн аалз Парис хотын 69 давхар барилгаруу авиралт хийлээ

2015 оны 5 сарын 01

Францын авирагч хүн аалз хочтой Алан Роберт, Непал улсад газар хөдлөлтийн улмаас хохирсон хүмүүст дэмжлэг үзүүлж , итгэл найдвар төрүүлэх зорилготойгоор 210 метр өндөр Монпарнас цамхагруу авиралт хийлээ. Дэлхийн хамгийн өндөр барилга руу авиралт хийдгээрээ алдартай хүн аалз хочтой Алан Робер Парис хотын хамгийн өндөр байшин болох Монпарнас цамхаг руу авиралт хийж, Непалд амиа алдсан болон хохирсон хүмүүст дэмжлэг үзүүлж байгаа гэдгээ харууллаа. Алан Роберт Францын авирагч Би сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхийг зорьсон зурвас илгээхийг зорьлоо, Харамсалтай явдал болсон ч итгэл найдвар төрүүлэхийг зорсон юм. Ирэх өдрүүдэд олон хүн аврагдана гэдэгт би итгэлтэй байна. Хэдхэн хоногийн өмнө 7.9 баллын хүчтэй газар хөдлөлт болж гамшиг тохиосон. Эдгээр хүмүүст туслах хүсэл зориг төрүүлэхийн тулд , мөн Эверестийн цанын баазад амиа алдсан, мэргэжил нэгт нөхдүүдийнхээ төлөө ийм авиралтыг хийх гэж байна. Монпарнас цамхагийн хувд 210 метр өндөртэй 69 давхар барилга юм. Харин Алан Роберт ямар ч бэхэлгээгүйгээр 50 гаруй минутын дотор энэхүү өндөр барилгаруу авирч, дээвэр дээрээс хүмүүстэй мэндчилжээ. Тэрээр Буддын шашинтныг илэрхийлэх дарцаг,мөн Непал улсын төрийн далбааг авч авиралт хийлээ. Тухайн үед орон нутгийн цагдаа нар дээвэр дээр гарч ажиглаллт хийсэн бол Парис хотын иргэд, мөн жуулчид Монпарнас цамхагийн урд цугларсан байлаа. Роберт Нью-Иорк таймс, Дубай хотын Бурх Аль Халифа гэх мэт 100 гаруй дэлхийн хамгийн өндөрт тооцогдох байгууламжуудруу авирч байсан.Харин энэ удаа Непалд амиа алдсан 4600 гаруй хүмүүст хүндэтгэл үзүүллээ. Непалийн ерөнхий сайд Сушил Койралагийн хэлснээр амиа алдсан хүмүүсийн тоо 10 мянга гаруйд хүрч магадгүй гэнэ. Непалд болсон газар хөдлөлтөөс болож Эверест уулц чичирхийлсэн. Үүнээс болж 18 уулчин амиа алдсан юм.Одоогийн байдлаар Непалд дэлхийн олон улсууд тусламжийн гараа сунгаад байгаа ч нөхцөл байдал хүнд хэвээр байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21370
0 эможи
keyboard_arrow_up