Ал Пачино 75 нас хүрлээ

2015 оны 4 сарын 28

Фрэнсис Копполын “Загалмайлсан эцэг” киноны дүрээрээ кино урлагийн  түүхнээ алтан үсгээр бичигдсэн Холливудын нэрт жүжигчин Альфредо Жеймс /Аль Пачино/ 75 насны ойгоо тэмдэглэж байна. Ой тэмдэглэх үеэрээ тэр бас амьдралдаа анх удаа гэрлэхээр шийдсэнээ зарлаж олныг гайхшрууллаа хэмээн Total Film magazine сэтгүүл мэдээлжээ. Тэрээр таван жилийн турш уулзаж байгаа 35 настай жүжигчин Люсила Солатай гэрлэхээр шийдсэн байна. 

Аль Пачино өмнө нь олон бүсгүйтэй учирч явсан, гурван ч хүүхэдтэй гэлээ  ч хэзээ ч гэрлэж байгаагүй юм. Олон эмэгтэй энэ одтой гэлэхийг мөрөөдөж явсан. “Загалмайлсан эцэг”-ийн Майкл Корлеоны дүрээрээ “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байсан бол дараа нь зургаан ч удаа энэ шагналд нэр дэвшиж байсан юм. Долоо дахь удаагаа Мартин Брестийн “Эмэгтэй хүний үнэр” киноны дүрээрээ “Оскар”-ын шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн. Үүнээс гадна Аль Пачино  “Алтан бөмбөрцөг” дөрөв, Британийн кино, телевизийн урлагийн “Эмми” шагналыг хоёр удаа, мөн “Тони” шагнал хүртэж байсан юм.

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21241
0 эможи
keyboard_arrow_up