Б.Навчаа гэдэс иддэгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйлаа

2015 оны 4 сарын 22

“МN25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоу нэвтрүүлэг шинэхэн дугаараа үзэгчдэд хүргэж байгаа билээ. Тус шоуны энэ удаагийн дугаарт СТА дуучин Г.Эрдэнэтунгалаг, жүжигчин Б.Навчаа нар өрсөлдөж байгаа юм. Энэхүү реалити шоуны оролцогчид зочид буудалд 10 хоног амьдрахдаа 21000 төгрөгөө дүрмийн дагуу зарцуулж, өдөр бүр өөр 500-1000 төгрөгөөр хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах ёстой.

Тэд шоуны эхний өдрөөс л эхлэн хүнсээ цуглуулахдаа өөрсдийн авьяас, олны танил царайгаа ашиглан худалдан авалт хийж байсан нь үзэгчдээс ихээхэн шүүмжлэл дагуулсан. Харин үүний дараа СТА жүжигчин Б.Навчаа өрсөлдөгч Г.Эрдэнэтунгалагийг “Хөргөгчөөр нь нэг сэмж, нэг муу уушгихан гэдэг шиг. Тэр бол ядуу сэтгэлгээ л дээ. Хүн ядуу байлаа гээд гэдэс дотор авч идэх ёстой биш” хэмээн хэлсэн нь үзэгчдийн дургүйцлийг хүргэж, энэхүү нэвтрүүлгийг үзсэн зарим үзэгчид “Цувдай идэв дээ. Ядуу сэтгэлгээ шүү” хэмээн бичиж эхэлсэн юм.

Тэгвэл Б.Навчаа өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан гэдэс иддэгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20973
0 эможи
keyboard_arrow_up