Д.Оюунтуул түлэгдсэн хүүд туслах аян өрнүүлж байна

2015 оны 4 сарын 21

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа хамтлагийнхаа жүжигчин Д.Оюунтуултай маргалдсаны улмаас нэгнээ халуун усаар түлж хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Эл хэргээс болж Д.Оюунтуул нуруу цээж хэсэг хүнд зэргийн түлэгдэл авч БНСУ руу эмчилгээ хийлгэхээр яваад байсан. Харин Ц.Алдармаа шүүхээс долоон жилийн ял авч, давж заалдсанаар 2.5 жилийн тэнсэн харгалзах ял сонссон юм. Энэ бүхэн өнгөрсөн жил болсон бөгөөд Солонгос улсыг зорьсон Д.Оюунтуулын бие нь бүрэн эдгэрч уран бүтээлдээ эргэн ороод байгаа. Мөн уран бүтээлдээ орохын зэрэгцээ өөртэйгөө адил түлэнхий өвчнөөр шаналж байгаа бяцхан хүүд туслах аян өрнүүлж байгаа гэнэ. биеийнх нь 50 хувь түлэгдсэн Чинтэнгис хүү яаралтай Солонгос улсруу эмчилгээнд явах шаардлагатай байгаа юм. Одоо Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж, энэхүү өвчинтэй өдөр бүр тэмцэж яваа бяцхан хүүд ийн туслахаар “Жүжигчин Оюунтуул” хэмээх цахим хаяг нээсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20918
0 эможи
keyboard_arrow_up