“Харри Потер” киноны гол дүрийг Эдди Рейдмэн бүтээнэ

2015 оны 4 сарын 13

Их Британийн зохиолч Жоан Роулингийн “Харри Потер” цуврал зохиолоос сэдэвлэсэн уран сайхны киноны зураг авалтыг удахгүй эхлүүлнэ. Шинэ цувралын гол дүрийг залуу жүжигчин Эдди Рейдмэн бүтээхээр болжээ. Зохиолч Жоан Роулинг шинэ цувралаа АНУ-ын “Warner Bros” кино компанитай хамтран бүтээхээр тохиролцсон байна. Харри Потерын шинэ цуврал болох “Гайхалтай амьтад ба тэдний орчин” зохиолд Харри Потерыг мэндлэхээс өмнөх үеийн түүхийг өгүүлдэг байна. Киноны гол дүр болох Маг Ньют Скамедер (Эдди Рейдмэн) гэгч Харри Потероос 70 жилийн өмнө Хогвартсын шилтгээний сурагч байхдаа амьтдын тухай ном бичиж буйгаар зохиолд бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20475
0 эможи
keyboard_arrow_up