БНСУ-д Монголын загварын өдрүүд боллоо
Монгол улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан БНСУ-д суугаа Монголын Элчин сайдын яамнаас “Монголын шилмэл загвар”-ын төвтэй хамтран “Үндэсний хувцасны загварын шоу урлагийн арга хэмжээ”-г Сөүл хотноо зохион байгуулжээ. Солонгосын Үндэсний Ассамблей, “Лотте” зочид буудал, Жүнан их сургуульд тус тус болсон энэхүү шоу арга хэмжээг Солонгосын төр, засгийн байгууллагын удирдлага, парламентын гишүүд, урлаг соёлынхон Сөүл дэх дипломат ажилтнууд, БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд үзэж сонирхсон байна. Дизайнер Ж.Цэлмэг, Д.Өнөболор нарын эсгий, торго, ноолууран болон гоёлын 66 загварыг манай загвар өмсөгчид үзүүлж сонирхуулсны зэрэгцээ хийлч Ч.Дэлгэрцэцэг Монголын сонгодог бүтээлүүдийг тоглосон байна. Мөн арга хэмжээний үеэр монголчуудын түүх,соёлтой холбоотой “Талын салхи” гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхуулсан байна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)