Хөөрхөн Ану “хөл хүнд төрхөө нууцлах”-гүй байхаар шийджээ /фото/
Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо уран бүтээлийн тайзаа орхиж буйгаа мэдэгдээд ээжийн үүргээ илүүтэй гүйцэтгэж яваа. Хүүхдээ асран, сайн гэрийн эзэгтэй нь үүргийг биелүүлж гэртээ зүгээр суухыг тэрбээр хүссэнгүй.
Өөрийн цахим хуудасаа идэвхитэй хөтөлж хамтран ажилладаг байгууллагынхаа нүүр царай болсон гоё сайхан зургаа оруулахаас гадна бяцхан бизнесээ рекламдаад авдаг овсгоотой нэгэн.
Саяханаас түүнийг хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж байгаа мэдээлэл шар хэвлэлийн хуудаснаа нийтлэгдэж байсан. Тэгвэл уг мэдээлэл баттай бөгөөд дууч бүсгүй энэ удаад олны хэл амнаас айлгүй зоригтой “хөл хүнд төрхөө” нийтэллээ.
Анхны хүүхдээ өлгийдөн авахдаа жирэмсэн төрхөө ихэд нууцалсан нь ихээхэн шүүмжлэл, элдэв ярианы эхлэлийг тавьсан. Тэгвэл энэ удаад нууцлахыг хүсээгүй бололтой.