Т.Аюурсайхан экс дарга О.Магнайгийн арга барилаар ажиллахаар шийдсэн бололтой
2015 оны 4 сарын 10
ШӨХТГ-ийн шинэхэн дарга Т.Аюурсайхан ажлаа аваад удаагүй ч экс дарга О.Магнайгийн арга барилаар ажиллахаар шийдсэн бололтой. Тодруулбал, тэрбээр саяхан автомашин ачиж зөөвөрлөхтэй холбоотой асуудлыг хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн. Гэтэл үүнийг нь нийслэлийн удирдлагууд эрс эсэргүүцсэн төдийгүй “Энэ бол чиний оролцох асуудал биш. Чи ч үүнийг тогтоодог юм биш” гэсэн утга бүхий үг чулуудан, том дуугарснаас болж хамтдаа шүүхийн хаалга татах дээрээ тулжээ. Нийслэлийнхээ удирдлагуудыг шүүхэд өгч нэхэмжлэл гаргаж байхыг харахад шинэ дарга ч шаггүй заргач нэгэн бололтой шүү.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20372
0 эможи