Адам Левайн халдлагад өртөв
2015 оны 4 сарын 08
Адам Левайн халдлагад өртөв Дуучин Адам Левайны шүтэн бишрэгч хүүхнүүд үнэхээр галзуутай аж. Хэдэн долоо хоногийн өмнө тоглолтын үеэр дуугаралт муу байсан тул Адам уурандаа микрофоноо танхим руу шидсэн билээ. Микрофон үзэгч бүсгүйн толгойд туссан бөгөөд түүнийг бэртээсэн юм. Мэдээж, Левайн уучлал хүссэн бөгөөд үйлийн үр нь түүнийг хоргоосон бололтой.
Саяхан түүний хамтлаг Калифорнийн Анахэйм хотод тоглолт хийжээ. Адам өөрийн нэгэн хит дуугаа дуулж байтал гэнэт хажууд нь нэгэн эмэгтэй үсэрч гарч ирээд тэврэхээр дайрчээ. Дуучин эр сандарсандаа бүсгүйг тайвшруулах аядаад хамтдаа бүжиглэж байтал хамгаалалтын ажилтан ирээд шүтэн бишрэгч эмэгтэйг нь тайзнаас буулгасан гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20267
0 эможи