Ганц бие ээжүүдийн группын толгойлогч Нара
2015 оны 4 сарын 08
Илэн далангүй яриа, дотно инээмсэглэлээрээ олны танил болсон дуучин Нара Монгол дахь "Космо"-гийн шинэ дугаарыг чимжээ. Хүүгээ ганцаараа өсгөж байгаагаа олонд зарласан дуучин бүсгүй цахим хуудаснаа “Ганц бие ээжүүдийн групп” нээж өрх толгойлсон ээжүүдийг нэгтгээд байгаа билээ. Түүгээр ч зогсохгүй охид, бүсгүйчүүдэд гоо сайхны хичээл зааж, нүүр будах аргаасаа хуваалцах, кино зураг авалтад оролцох гээд Нара тун ч завгүй яваа. Ийнхүү завгүй бүсгүй энэ удаа сэтгүүлийн нүүр чимж, өөрийн уран бүтээл, хувийн амьдрал, үзэл бодлынхоо талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20246
0 эможи