“Грейгийн амьдралын 50 сүүдэр”-ийг дуурайсан бизнесмен шоронд оржээ

2015 оны 4 сарын 03

Хятадын Жэжян мужийн прокурор 31 настай бизнесмен Лиг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгажээ. Тэрээр “Hangzhou” хэмээх автомашины засвар үйлчилгээний компанид ерөнхий менежерээр ажилладаг гэнэ.

Ли залуу охиныг хулгайлан өөрийн түрээсийн өрөөнд хорьсон байжээ. “Грейгийн амьдралын 50 сүүдэр” киног дуурайх зорилгоор охиныг зодож, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн болохыг цагдаа нар тогтоосон байна.

Ойрын эх сурвалжийн мэдээлснээр Ли амжилттай ажиллаж буй бизнесмен залуу гэнэ. Тэрээр “Hangzhou” компанийн ерөнхий менежер төдийгүй эзэн нь юм байна. Жилдээ 800 мянган юанийн цалин /130 мянган ам.доллар/ авдаг бөгөөд сайхан байр, машинтай дутагдах зүйлгүй нэгэн байжээ.

Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн бүх зүйл өөрчлөгджээ. Ли биеэ үнэлэгчдийн гудамжаар алхаж яваад анх харсан залуу бүсгүйдээ татагдан түүнд 300 юань өгч, өөрийн хөлсөлдөг байрандаа авчирсан аж.

Ли бүсгүйг 40 гаруй цаг хорихдоо зодож, зүй бус арга хэрэглэн хүчирхийлэл үйлдсэн ба бүсгүйд хоёр өдрийн турш хоёр банана, жижиг тарагнаас өөр юу ч өгөөгүй гэнэ. Харин залуу бүсгүйтэй хамт ажилладаг хүн түүнийг ажилдаа ирээгүйд санаа зовнин цагдаад мэдэгдсэн байна.

Цагдаа нар түүний гэрээс порно материал, бэлгийн гаж үйлд хэрэглэдэг эд зүйлсийг олноор нь илрүүлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20063
0 эможи
keyboard_arrow_up