Холливудын од Жулиа Робертс Монголд ирнэ
2015 оны 4 сарын 01
Дэлхийн од жүжигчин Жулиа Робертс ид мандаж явахдаа Монголд ирж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт малчин айлын гэрт хэд хоног амьдарч байсан. Тэрээр “Star Magazine”-д ярилцлага өгөхдөө миний сэтгэлд үлдсэн хоёр орон байдаг. Нэг нь Исланд. Нөгөө нь Монгол гэжээ. “Энэ гайхалтай оронд ахиж очихыг хүссэн ч амжихгүй байсаар өдий хүрлээ. Харин ирэх зун гэр бүлээрээ Монголд амрах болно” хэмээн тэрээр ярьсан байна.
Дэлхий дээрх сая сая кино сонирхогч, үзэгчдийн хайртай жүжигчин Холливудын “Хөөрхөн хүүхэн” Жулиа Робертс . “Алтан бөмбөрцөг”, Оскарын шагналын эзэн тэрээр дэлхийн хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн нэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









19937
0 эможи