Одод хэзээ ч хөгширдөггүй

2015 оны 3 сарын 30

Кейт Бэкинсэл – Жүжигчин маань нам гүмхэн байсны эцэст 7 жилийн дараа эргэн ирлээ.

Том Круз – 2002 онд авхуулсан зургаас хойш “Edge of tomorrow” киноны од маань хөгшрөөгүй бололтой.

Синди Крауфорд – Супер моделийн маань доорх хоёр зураг 10 жилийн зөрөөтэй гэхэд цаг хугацаанаас үл хамааран арьс нь улам илүү гэрэлтэж байх юм.

Элизабет Хөрли – Жүжигчний авхуулсан зүүн талын зурагнаас хойш 21 жил өнгөрчээ, гэхдээ л тэр овор нэмээгүй, цэвэрхэн бор арьстай, үзэсгэлэнтэй харагдаж байна.

Кристи Бринкли – Домогт супер модел 60 гаруй настай гэвэл та итгэх үү?!

Сандра Баллок – Жүжигчин маань 1997 оны 3-р “Энуал Блокбастер” энтертайментийн шагнал гардуулах ёслолд байснаас 2014 оны “Энуал Критикс” кино сонголт, шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд оролцож байгаа нь ялгагдах юмгүй ижил байна. (эхний зурагнаас даруй 17 жил өнгөрчээ)

Жон Стэмос – Жүжигчин, “Фүлл Хаус” телевизийн олон ангит кино үзэгчдийг байлдан дагуулах үед Анкл Жэсси-гийн дүрээр олонд танигдсан. Тэр үеэс даруй 50 жил өнгөрсөн гэхэд сайхан харагдаж байна.

Жэннифэр Лопез – Үсээ өндөр овоолон зассан тэрбээр 2003 онд арьсны өө сэвийг арилгах мэс ажилбар хийлгэсэн, одоо нас 40 шүргэж яваа хирнээ шоу бизнест анх хөл тавьж байх үеэсээ илүү цэвэрхэн царайтай болсон байна.

Холли Бэри – Түүний нас 50 дөхөж байгаа бөгөөд үргэлж гэрэлтсэн үзэсгэлэнтэй байдаг! Эдгээр зургууд хоорондоо 20 жилийн зөрөөтэй гэвэл та итгэх үү?!

Роб Лоей – “Behind the Candelabra” киноны дүр зүүн талд байгаа түүний залуу насны зургаас тодхон санагдаж байна.

Дилан МакДэрмотт – “American horror story” киноны од хэсэг хугацаанд эрч хүчтэй байснаараа мөнхийн залуу байгаа юм болов уу? Учир нь тэр одоо 52 настай боловч 1998 оны дүр төрхтэйгээ ижил харагдаж байх юм. (16 жилийн өмнө)

 

 

Гвин Стифани – “No doubt” хамтлагийн эрхэм дуучин, ая зохиогч тэрбээр хуучнаасаа илүү өсч хөгжин “The Sweet escape” цомгийг гаргасан! Түүний нас 40 дөхөж яваа ч ер бусын, 2003 оноос хойш овор нэмээгүй байна.

Кэвин Байкон – “Following”-ийн од маань магадгүй нас 55 илүү гарсан байгаа, гэхдээ тэр 1995 оны “MTV-VMA”-аас 2013 оны “Comic-Con” арга хэмжээн дээр үрчлээ суугаагүй байх юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19814
0 эможи
keyboard_arrow_up