Японы мисс эрлийз төрхөөсөө болоод шүүмжлэлд өртлөө

2015 оны 3 сарын 26

Өдгөө 20 настай Ариана Миямотог цэвэр япон гэж хэлэхэд хэцүү. Хар арьст, урт хөлт энэ сайхан бүсгүй арлын орны энгийн охидоос тэс өөр. Яагаад гэвэл түүний ээж цэвэр япон ч аав нь африк гаралтай америк юм.

Гэсэн хэдий ч эрлийздүү дүр төрх нь Арианаг Японы үндэсний гоо бүсгүйгээр шалгарахад саад болж чадсангүй. Энэ бүсгүй одоо Япон улсаа төлөөлөн “Ертөнцийн мисс” тэмцээнд өрсөлдөнө.

Мэдээж үүнд дургүйцэх хүмүүс олон бий. Ихэнх япончууд Миямотог түрүүлсэнд дургүй байгаа бөгөөд интернэт ертөнцөөр дамжуулан түүнийг эрлийз, хурлийзаар нь доромжилж, улс орноо төлөөлөх эрхгүй хэмээн шүүмжилж эхэлжээ. “Твиттер”-ээр “Тэр бол япон биш”, “Гадаад царайтай юм”, “Шүүгч яаж шүүв ээ гэдэг нь ойлгомжгүй байна” гэх уурласан мессэжүүд хөвөрсөөр л.
Харин Ариана шүүмжлэлийг тайвнаар хүлээн авч байна. Тэрбээр Нагасакид өссөн, Японы иргэн. Бас тус улсын соёлыг сайн мэднэ. Тиймээс нийгэм даяар түүнийг гадаад төрхөөр нь бус, сэтгэлдээ жинхэнэ япон гэдгээр нь хүлээн аваасай гэж хүсч байна.
Өдгөө “Японы мисс” өөрийг нь тойрсон шуугианыг үл анхааран дараагийн тэмцээн буюу 2016 оны нэгдүгээр сард болох “Ертөнцийн мисс”-тээ бэлтгэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19771
0 эможи
keyboard_arrow_up