Инээмсэглэл хөгширдөггүй

2015 оны 3 сарын 20

Францын гэрэл зурагчин Рехахн долоон жилийн турш мотоциклээр Вьетнамыг хөндлөн гулд тойрч, аялжээ. Тэрээр дэлхийн хамгийн аз жаргалтай орны нэг болох Вьетнамыг хэрэн явахдаа 40 мянган өөр хүний инээмсэглэж буй зургийг дарсан байна.

Рехахн өмнө нь Зүүн Өмнөд Азийн олон орноор аялаж байсан бөгөөд тэдний дотроос Вьетнам иргэд туйлын ичимхий, даруу, эелдэг хүмүүс болох нь ажиглагдсан байна.  Ингээд түүнд амаа гараараа дарсан “нууцлаг инээмсэглэл”-ийг гэрэл зургийн хальснаа буулгах санаа төрсөн бөгөөд Франц дахь завгүй амьдралаа орхиж, Вьетнамын Хойан хотод гурван жилийг өнгөрүүлсэн байна.

Хожим Рехахн эдгээр гэрэл зургийг дарж явахдаа аз жаргал хэмээх зүйлийн жинхэнэ утга учир юунд оршдогийг ойлгосон гэжээ. Тэрээр “Вьетнамчууд бол миний амьдралдаа уулзаж байсан хамгийн эерэг, өөдрөг сэтгэлтэй хүмүүс байсан. Тэд надад өдөр бүр эрч хүч, эерэг энерги бэлэглэдэг. Олон жижиг тосгодыг дамжин явахдаа мянга мянган инээмсэглэлтэй учирч явлаа” гэж ярьжээ.

Бидний нүүрэнд үрчлээ суусан ч инээмсэглэл хэмээх гайхамшигт зүйл хэзээ ч хөгширдөггүй бөгөөд таны нүүрний үрчлээс бүр, нүдний тань харц бүхэн аз жаргалыг илтгэсээр байдаг аж.

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19499
0 эможи
keyboard_arrow_up