Дуучин С.Сэрчмаагийн хөргийг дуунуудынх нь нэрээр урлаж өгчээ

2015 оны 3 сарын 20

Монголын рок попын давтагдашгүй хоолойтой дуучдын нэг бол яахын аргагүй дуучин С.Сэрчмаа. Арав гаруй жилийн өмнөөс үзэгч фэнүүддээ олон сайхан дуугаар бэлэг барин үнэнч шүтэн бишрэгчидтэй болсон дуучин бүсгүй маань өнгөрсөн өвөл "Шинэ жил ирлээ" дуугаа "Нэгэн зүгт" хамтлагийн дуучин С.Заяа, "Universe best songs" наадмын ялагч Ч.Цэлмүүн нартай булаацалдан Оюуны өмчийн газарт хандах хүртлээ заргалдсан юм.

Түүгээр ч барахгүй, цахим ертөнцөд дуулиан шуугиан үүсгэж фэнүүдийнхээ дунд багахан “дайн” дэгдээгээд авсан дуучин бүсгүй маань саяхан “NB & Sally” шоуныхаа 50 дахь дугаарыг тун амжилттай хийж дуусгалаа.

Өдгөө өөрийн уран бүтээлдээ эргэж орохоо мэдэгдэн, VIP тоглолтоо хүртэл хийсэн түүнд фэнүүдээс нь сонирхол татам сайхан бэлэг илгээжээ. Тухайлбал, рок попын тайзнаа “Хайрын дууч” гэгдэж явсан С.Сэрчмаагийн үзэсгэлэнтэй нэгэн хөргийг дуулсан бүх дууных нь нэрээр урласан бөгөөд элдэв тансаг чамин бэлэг сэлтээс илүү энэ их сэтгэл шингэж, урам хайрласан дурсгалтай эдийг тэрбээр насан туршдаа хадгалж явахаа амласан гэнэ шүү.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19487
0 эможи
keyboard_arrow_up