”Киви” хамтлагийн Ука айл гэр үймүүлж 5 настай охинг өнчрүүлжээ
2015 оны 3 сарын 18
“Киви” хамтлагийн ахлагч Ука 30 нэлээд гарсан хойноо , шинэ оны өмнөхөн хүүтэй болсон. Байнга олны анхаарлыг татдаг байсан сайхан бүсгүйчүүдийн нэг Укагийн нөхөр “ГОК”-ын томоохон захирлын хүү гэх. Укагийн одоогийн нөхөр өмнө нь хоёр ч бүсгүйтэй хамт амьдарч, хоёуланг нь ээж болгосон гэлцэнэ. Хамт “Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг таван настай охины ээж бүсгүйгээс харилцаагаа бүрэн таслалгүй “Киви”-гийн Укатай учирчээ. Тиймээс Укаг гэр бүл үймүүлж, таван настай охиныг эцгээс нь салгалаа гэж бухимдах хүмүүс цөөнгүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
19355
0 эможи